Амьдралаа гэж хөгийн ч зүйл юм даа

2008-02-27,

Урьд нь блогтой байгаад тэрийгээ хоосон эдр гэж нэрлээд  бас ч гэж хоосон оргидог байж хааяа хааяахан дотор газараар! Одоо бол хоосон оргих ч юм алгаа бүүр гөлийсөн шиг байна заримдаа өөрийгөө ингэтлээ амьдрал мэдэхээр болцон нас болцийм байх даа гэж бодох бас заримдаа хүн нас асуухаар би хэдтэй билээ гэж хүртэл бодох өө нээрээ 22той шдээ гэж толгойд гэнэт орж ирэх


Энэ юуных вэ нөгөөө ёстой энэ хайрынх уу гэдэг шиг л ...

Угаасаа зовлон байна гэж бодвол амьдрах жаргалтай жаргалтай байна даа гэж бодож байвал зовох юм гарч ирж л байдаг  1 зүйлийн 2 тал ялгаа байхгүй жаргаж байна сайхан байна зовж байна шаналж байна гэж бичээд яахав

харин ийм утгагүй чигээрээ амьдрах - хүмүүс ийм гэдгийг нь мэдсээр байж яаж амьдараад байдаг байна? нөхөрт гарах хүүхэд гаргах заавал хийх ёстой зүйл гээд нөхөрт гарч хоол ундыг нь бэлдэж хүүхдийг нь гаргаж өөрөө өөрийгөө золиос болгож амьдрах ёстой ч юм уу гүй ч юм уу

Юун ч айхтар үг хэрэглэчив дээ золиос ч гэх шиг золиослох юмтай ч юм шиг


яах гэж амьдарч байгаан ээжийнхээ ачийг хариулах гэж хариулах гэхээр яалаа гэж өөрөө тэгж их уйлж хайлж үглэж дуулж байсан байж тэгж зовоосон хүнийхээ төлөө амьрах гэж  харамсалтай биш үү намайг төрүүлсэн нь л осолтгүй үнэн юм даг


зовох ч гэж дээ энийг бас зовлон гэж хэлж болох ч юм уу дарамталж байсан гэмээр юм уу дарамт нь нэгэнт өнгөрснөөс хойш бас зовлон гэж хэлж болох ч юм уу гүй ч юм уу

тэртээ тэргүй бурхны номоор урд насандаа энэ насандаа амьдрах эрхээ авчихсан шд тэгээд бас энэ насандаа дараа насныхаа амьдрах эрхийг авахын төлөө хүлцэнгүй доогуур харж амьдрах уу

Хоргодох юм юу байна даа

Тэглээ гээд үхэж хатах гэсэн хүн алга зүгээр л бүх зүйл бүхэлдээ новш шиг санагдаж байна

нэр хүнд бусдад таалагдах хүсэл идэж уух ярьж хөөрөх бүгд утгагүй яг эндэх шиг ийм гинжинд бөхөөс бөх гинжлэгдчихвэл бусдад гай удахгүй гэсэндээ гэлдрээд байх байх!

Энд байгаа хүмүүсийг хар л даа бүгд энэ гинжнээсээ болоод л амьдарч байна legacy,н блог дээр хэзээ ч билээ энэ гинжний тухай товч бөгөөд тодоргой бичцэн байсан

Сэтгэл нь энийгээ жаргал гэж бодно уу гинж дөнгө гэж бодно уу тэрүүгээрээ л тэжээгдэж хүч орж амьдардаг болотой юм

гутраад үймрээд байгааа юм бол алга! Зүгээр амьдрал гэж төсөөлж байснаас энгийн бас хуурамч байдаг л зүйл байсанд энийг нь өдрөөс өдөрт мэдээд байхаар мэдэх гээгүй байхад мэдэгдээд байхаар улам л даршлагдаад чигжүүлээд байгаам шиг санагдаж байна

Ингэсээр 10 биш энүүхэн энэ 5 жилийн дараахан гэхэд чулуу шиг хатуу юм болж хувирах юм шиг байна даа

Нэгэнт сэтгэлд орсон зүйл бүүр анх байсан шигаа ор мөргүй алга болно гэж байхгүй!

Инээж байгаад хүнд хог новш шиг үг хэлдэг хүн гэж бас байхын нүүр нүүрээрээ уулзсан бол тэр муу шар царайгийи нь маажааад ч юм уу тохиод авах байсийн

Ингээд тэр муу новшийг өөр бас нэг новшийг хохироох гэсний нь төлөө үзэн ядаад дотор арзаганаад байгааг бодвол бас ч гэж байдал гайгүй байгаам уу!

Найз нөхдийн хэрэг алга эрэгтэй ч эмэгтэй ч ямар ч найз байж болдоггүйм байна байлгах гэж их л оролдлоо одоо яршиг болий доо ядарч ч байна

Хайртай хүн гэж хэлэх бас хэцүү зогсоо зайгүй хардаж туниж гомдоно хүнийг зовоох байсийм бол яах гэж хайртай болдийн тэглээ гээд туниад янз бүр болоод шөнө өдөргүй ярихаар нь өөрийн эрхгүй байцаагдана бүх тайлангаа тавина Хамгийн Новшийн нь энэ! Яадийн тэсэхээ болиод мэссэнжэрээс нэрийг утсий ни аригаад хаячлаа
Ёстой нэг ханалаа байна

хайр ч гэж байдаг ч юм уу гүй ч юм уу минийхээр бол байдаггүй л гэж хэлмээр байна

Тэгээд болоогүй ээ өөрсдөө өөрсдийгөө тэжээж амьдарч чадсан чадаагүй холхон зайтай амьдарцгаах хэрэгтэй шд нэг нэгнээсээ энэ хамаатан садангууд

Бусдад би ийм хүн гэж зарлах бусдад юу тохиолдсонийг мэдэх гэж хичээх хэн нэгэнтэй ямар нэг харилцаа холбоо тогтоох болих бүгд утга алга !

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

эндээ ч бусад хүмүүсийн хийдгийг хийгээд л аж төрж сууна л даа тэгээд cool царайлж байх чадал байвч хүсэл алга даа бүх юм утгагүй байна гээд унжийж яваагүй ээ зүгээр цаанаасаа төрдөг байсан баяр баясал ч алга юундаа ч гэж баясахийн билээ
хөвүүн минь ээ иймэрхүү гэж юу бодоод сууж байгаан?
бичсэн Зочин цаг: 09:55, 2008-02-28 | Холбоос | |
saihan yum bodood yavahad....
сайхан юм бодооод явахад уузлсан быхэн сайхан байдаг.Гундуу явахад нохой хыртэл урчих гээд л байдаг даа тиймээ
бичсэн Обдоо цаг: 09:46, 2008-02-28 | Холбоос | |
утгагүй байна гээд мухардалд ороод үлбийгээд салбайгаад явах чинь бас л утгагүй шд. Тэрний оронд энд байгаа хүмүүсийн хийдэг зүйлийг хийгээд күүл царайлаад явбал болохгүй нь юу байнаа.
бичсэн tungaamaa цаг: 09:33, 2008-02-28 | Холбоос | |
хэхэ ... за мэдкүймөө.. Тэгжийгаад энд нэг ирээд энүүгээр хүн амьтантай уулзчихвал амьдрал шаал өөр харагдаад, нээх сонион tongue удкүй өөрчлөгдчөөд над шиг иймэрхүү юм бодоод л суужийх байх даа big grin big hug
бичсэн xvv цаг: 23:42, 2008-02-27 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax