2010-01-16,

нилээн хэдэн сарын өмнө би ... гэдэг хүний шүлгэнд ухаангүй оров оо!! Ялангупа хайрынх нь шүлгүүд үнэн тасархай. Эрэгтэи хүн байж яаж ингэж бичдэг байна аа гээл бишрээл...
Тэгээд эрж хайсаар байгаад бусад номнуудыг нь олж авч бүүр угсруулж уншаад, шөнө мөнө бараг зүүдэлсэн байх өө шүлгээр нь дамжуулж дурлаж бариад баигаан биш үү ккк... Тэгээл ахиж нэг уншиж кайфдана даа гэж бодоол зав гарч өгөхгүй бодоол номийн санд баигаа номнуудыг нь харчаал явж явж нэгэн нартай сайхан өдөр бариж аваад уншаад суулааа!! Тэгсэн чинь одоо юу вэээ? Ерөөсөөө таалагддаггүйэээ. Бүүр уур ч хүрэх шиг! 

Бас Намайг оюутан байхад буюу одоогоос 2 жилийн өмнө надад нэг залуу маш их таалагддаг байлаа гэхдээ намайг тоохгүй гэхэд биш зүгээр л зориг нь хүрдгүйм шиг ерөөсөө ямар нэг санал тавидаггүй тэгсэн хэрнээ салдаггүй байлаа. Би ч надад хэзээ нэгэн цагт зориг гарган ...хэлнэ гэдэгт итгэлтэй ч байлаа, хүлээдэг ч байлаа. Тэгээд хүлээлгэж хүлээлгэж арай гэж ам нээгээд саяхан болзоонд явлаа. Тэгсэн чинь нөгөөдөх чинь бас л анх танилцаж байх үед бас дараа нь надад таалагдаж байсан шигээ тэгж таалагдахаа ерөөсөө болицон байна

Гэх мэтчилэнгээр таалагддаг байсан гоё санагддаг байсан  хүн бөгөөд ном шал дүргүй хүрмээр  санагдав. Ингэж дургүй болсондоо өөрөө өөртөө дургүй хүрээд байхиймаа. Арай ч дээ. Өөрөө өөрийгөө горьдоосон байна. Яааг уншмаар байсан, уулзмаар байсан үедээ л уншиж, уулзах хэрэгтэи байж дээ гэж!

Урьдаас төлөвлөөд төсөөлж бодоод яваад байсан юм яг цаг нь тулахаар сэтгэлд хүрдэггүй шиг л юм дааа! Мэдэж л авлааа!!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax